logo
Бусдын гар утас бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүллээ

Бусдын гар утас бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүллээ

2024/01/05
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед “Утсаараа яриулаач гээд миний утсыг аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 31 настай, эрэгтэй Х-ийн "Samsung А14" загварын гар утсыг 40 настай, эрэгтэй О, 41 настай А нар бүлэглэн дээрэмдсэн үйлдлийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Иймд иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш