logo
Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

2024/01/23

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Давст, Завханы Тэс, Баянтэс, Цагаанчулуут, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Баянхайрхан, Цагаанхайрхан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Галт, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Булганы Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Төвийн Эрдэнэсант, Бүрэн, Баянчандмань, Эрдэнэ, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Уулбаян, Мөнххаан, Асгат, Түмэнцогт, Дорнодын Халхголд 19-38 см.

Бусад нутагт 1-20 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 10.4 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага байсан байна. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэлүүд

Дээш