logo
“МонПЭН санаачилга”-ыг Баянгол дүүрэгт хэрэгжүүлж байна

“МонПЭН санаачилга”-ыг Баянгол дүүрэгт хэрэгжүүлж байна

2024/01/26

Баянгол дүүрэгт Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга”-ын нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ-ийн хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга” нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.

“МонПЭН санаачилга”-ын нээлтэд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нар оролцож, нээж үг хэллээ. Сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийт 65 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.

Тус дүүргийн ЗДТГ, ЭМТ, НЭ-ийн удирдлагын багтай уулзалт зохион байгууллаа. Удирдлагын багын уулзалтад ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа , Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, НЭМО дарга Д.Чимэдцэрэн, НЭ-ийн Дотоод шүүрлийн эмч А.Хулан, Зүрх судасны эмч Н.Саран болон 34 хорооны 24 ӨЭМТ-ийн дарга нар оролцож, “МонПЭН санаачилга”-ыг хэрэгжүүлж, нэвтрүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш