logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

2024/02/06

Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 26. Ангараг гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үлд хяамгай хандажбиеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш