logo
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024/02/14

2024 оны хоёрдугаар сарын 13-наас хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай, хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой, Дорнод Дарьгангын тал нутгаар, 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч суларах боловч бусад хугацаанд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө -23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17,18-нд секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15, 16, 17-нд хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 2-7 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33-38 хэм, бусад хэсгээр 25-30 хэм, өдөртөө бүх хэсгээр 17-22 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш