logo
"Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд хэргээ наймаалцан уу

"Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд хэргээ наймаалцан уу

2024/02/21
Нүүрсний хулгайн гол гүйцэтгэгч "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболдын хэргийн баримтууд

Баримт 1-АВИЛГА "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан  Д.Ариунболдыг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татсан юм.



Д.Ариунболд нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн.



Баримт 2-ХУЛГАЙ  Д.Ариунболд нь 2016-2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан.  Түүний захирлаар ажиллаж байх хугацаанд "Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэдэг. Энэ хэргийн мөрөөр МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, АМГТГ-ын хамтарсан шалгалтын явцад тухайн хугацаанд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Энэ бүх хэрэг ил болон шалгагдаж байгаа гэх боловч одоо хүртэл шийдэгдэхгүй цаг хугацаа авсаар байна.

Сэтгэгдэлүүд

Дээш