logo
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

2024/03/11

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, уулархаг нутгаар орсон цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэлүүд

Дээш