logo
"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ

"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ

2024/03/15
Монгол Улс Дорнод аймагт бүртгэлтэй суудлын автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны "Архашаат" боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс дараах шалгуураар олгож эхэллээ.
 
Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ. Үүнд:
 
- Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
 
- Тээврийн хэрэгслийн гадна талын 45° өнцгөөс хоёр талаас авсан зураг
 
- Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар
 
Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэлүүд

Дээш