logo
УОК: Хандиваар цугларсан 3.5 тэрбумыг зарцуулж эхлээгүй

УОК: Хандиваар цугларсан 3.5 тэрбумыг зарцуулж эхлээгүй

2024/03/30
Улсын онцгой комиссын мэдээллээр 2024 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байна. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ.
Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.
Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна гэдгийг албаныхан мэдээлсэн.

Сэтгэгдэлүүд

Дээш