logo
Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг

Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг

2024/05/30

Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17 хувийг эзэлж байна.

ДЭМБ-аас "Дэлхийн тамхигүй өдөр"-ийг угтан гишүүн улс орнуудын Засгийн газрын зүгээс тамхины хяналтыг чангатгаж, хойч үеэ тамхи болон тамхи үйлдвэрлэгчдийн хууран мэхлэлтээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш