logo
2024 ОНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2024 ОНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2024/08/12

Тээвэр үйлчилгээний алба “Mitsubishi Fuso” маркийн ачааны, “Hyundai Sonata” маркийн суудлын автомашин тус бүр хоёр, “УАЗ Фургон” маркийн автомашин нэг, нийт таван автомашинаар парк шинэчлэл хийснийг компанийн Ерөнхий инженер Т.Мөнхболд Ашиглалт засварын баруун, зүүн төвүүд, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх болон Зуунмод төвд хүлээлгэж өглөө. Эдгээр автомашинуудын хангалт нь компанийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан парк шинэчлэлийн ажлын эхлэл болж байна.

Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, чанартай үйлчилгээг хүргэх үйлсийн төлөөх та бүхний алтан шар зам өлзийтэй байхыг хүсэн ерөөе.

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш