logo
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024/02/06
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Хан-Уул дүүрэг, 3-р хороо,  Чингисийн өргөн чөлөө-45 нутаг дэвсгэрт байрлах төв оффисын 272м.кв талбай бүхий цайны газрыг  “Ажилmны цайны газрын зориулалтаар” түрээслүүлэх тул сонирхсон иргэн, аж ахуй нэгж байгууллагыг үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн
10 цаг 00 минутаас өмнө хүлээн авна.
Материал нээх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн
10 цаг 30 минутад нээнэ. (оролцогчдын өмнө материалыг нээнэ)
Материал хүлээн авах хаяг, байршил Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.
3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.
УБЦТС ТӨХК-ийн төв байр. 604 тоот.
Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ.
Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
Эд хөрөнгө түрээслүүлэх
 үнийн доод хэмжээ
(НӨАТ ороогүй үнэ)
1м.кв = 13,000 (Арван гурван мянга) төгрөг.
Энэ нь нэг метр квадратад ногдох үнийн доод хэмжээ болно.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
  1. Үнийн саналыг албан мэдэгдлээр ирүүлэх, (1м.кв талбайг түрээслэх үнийг ирүүлнэ.)
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх),
  3. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  4. Бүрдүүлсэн баримт бичиг нээсэн өдрийн байдлаар татварын өргүй байх (лавлагаа),
  5. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тодорхойлолт,
  6. Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт),
  7. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгал төлдөг бол аж ахуй нэгж нь  НД-ын тодорхойлолт, иргэн бол НД-ын шимтгэл төлсөн баримтыг emongolia –аас хэвлэж хавсарган ирүүлэх,
  8. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2022, 2023 онуудын аль нэг жилд),
  9. Сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох хүсэлтийг албан тоотоор ирүүлэх,
  10.  Оролцогч нь худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны болон хүнсний технологийн карт түүнтэй холбоотой баримт бичгийг ирүүлэх,
  11. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, стандартыг чандлан дагаж мөрдөн ажиллах талаар албан бичиг ирүүлэх,
  12. Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх,
Нэмэлт шаардлага
  1.  Тухайн түрээслэгч өөрийн ажилтнуудынхаа ХАБЭА-г хангаж ажиллах тухай албан бичгээр ирүүлэх,
  2. Тендерт оролцогч нь түрээслэх талбайг ашиглан Кофе шоп болгон тохижуулан ажиллуулах тухайгаа албан бичгээр ирүүлэх, Үүнд: өглөөний цайны сет, кофе, хөнгөн зууш , бэйкери гэх мэт үйлчилгээг үзүүлэх, план зураг, 3D зураг хавсарган ирүүлж болно,
  3. Оролцогч нь түрээслэх талбайд өөрийн хөрөнгөөр урсгал засвар, нэмэлт тохижилт хийх нь давуу тал болно,
  4. Тендерт оролцогч нь аяга, таваг угаан, ариутгагч автомат дамжуурга бүхий тоног төхөөрөмж нэмж суурилуулах тухайгаа албан бичгээр ирүүлэх,
  5. Гэрээ байгуулсан тохиолдолд хоолны үнийг 2 тал  харилцан тохиролцож тогтоохыг зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлэх,
  6. Гэрээ байгуулсан тохиолдолд зөвхөн компанийн ажилчдад хоолны тогтоосон үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болон оочер дугааргүй үзүүлбэл давуу тал болно,
  7. Цайны газар ажиллах ажиллагсад нь шаардлагатай шинжилгээнүүдийг өгсөн эрүүл мэндийн дэвтэртэй байх,
  8. Түрээслэгчээс зарласан хоолны цэс болон цагийн хуваариа баримталж ажиллах,
  9. Хоолны үнийг эргэн тойрны цайны газар, гуанзны хоолны үнээс хэтрүүлэхгүй хэмжээнд барих бодлого барих,
  10.  Компанийн ажилтнуудад хоолыг хагас порцоор болон аягаар өгөх жижиглэнгийн нөхцлийг хангах,
  11. Хариуцлагажуулах үүднээс аж ахуйн нэгжээр орж ирвэл давуу тал болно,
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл, тодруулга авах:
 Оролцогч нь түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч УБЦТС ТӨХК-ийн төв байранд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45.
УБЦТС ТӨХК-ийн төв байрны 604 тоот.
Хангамж үйлчилгээний хэлтсийн хангамжийн алба
Утас: 342420 +158,  Факс: 976-341852
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш