logo
“Дорнод Монголын хээр”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллана

“Дорнод Монголын хээр”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллана

2024/08/21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шинжээч ноён Тарек Абулхава, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн төлөөлөгчидтэй уулзлаа.
 
Уулзалтын үеэр Дэлхийн өвд нэр дэвшүүлж буй Дорнод Монголын хээрийн экосистемийн үндэсний цуврал өвүүдийг танилцуулж, мөн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс мөн орон нутгийн байгууллагууд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаар санал нэгдлээ.
 
Монгол Улсын Засгийн газраас 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан урдчилсан жагсаалтад оруулсны нэг нь Дорнод Монголын хээр буюу Дорнод Монголын дархан цаазат газар, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Яхь нуурын байгалийн нөөц газар, Баянцагааны тал байгалийн нөөц гакар, Жаран тогооны тал байгалийн нөөц газар зэрэг газар нутгууд юм.
 
Дорнод Монголын хээр нь нүүдэлчин ахуй оршин тогтнох соёл уламжлалын өлгий төдийгүй дэлхийд цөөн, Евразийн хялганат хээрийн Төв Азийн хэсгийг төлөөлдөг экосистем бөгөөд биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй экологи, эволюцийн хувьд маш чухал түшиц нутаг юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш