logo
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024/09/03

2024 оны есдүгээр сарын 2-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Есдүгээр сарын 2, 6-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Есдүгээр сарын 5-нд нутгийн баруун хагаст, 6, 7-нд ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 3-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 3-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаарч, шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш