logo
Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

2024/09/12

2024 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж, харин өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш