logo
Хүн хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ

Хүн хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ

2024/09/12

Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагад “22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэсэн мэдээлэл иржээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.

Иймд иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур бухимдлаа тэвчин, бусдад хүндэтгэлтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш