logo
Нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

2024/09/26
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна. Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Дандарбаатарын гудамж, Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор тус замыг 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.
Иймд зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Үүнд:
 
М:1 “5 шар-Офицеруудын ордон”
 
Ү:23 “Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон”
 
Ү:25 “Улиастайн эцэс – Офицеруудын ордон”
 
Ү:27 “Гачууртын эцэс - Офицеруудын ордон”
 
Ч:19а "Цагаан давааны задгай - Офицеруудын ордон - Сансарын ШТС - 32-н тойрог /баруун тойрог/"
 
Ч:19б "Цагаан давааны задгай - 17-р сургууль - Сансарын ШТС - Офицеруудын ордон /зүүн тойрог/"
 
Ч2 “Шархад-МУБИС-3,4-р хороолол"
 
Ч:26 "Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб"
 
Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
 
Ч:32б "Офицеруудын ордон - ТЭЦ-3"
 
Ч:37 "Улаанхуаран – 4-р хороолол"
 
Ч:40 "Мах импекс – Тэнгис кино театр – Улаанхуаран"
 
Х:4 “Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон”
 
Х:5 “Налайх – Оффицеруудын ордон”
 
Ч:50 "Улаанхуаран - ТЭЦ-3"
 
Ч:61 "Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3"
 
Ч:64 "Цагаан даваа – Офицеруудын ордон – Халдвартын эмнэлэг”
 
Ч:65 "Зайсан - Офицеруудын орд”
 
Дэлгэрэнгүй зураглалыг ЭНД дарж харна уу. 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш