logo
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024/11/01

2024 оны арваннэгдүгээр сарын 01-нээс арваннэгдүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 01-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 04-нд Хангайн уулархаг нутгаар, 06, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 02-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд тал, хээрийн нутгаар, 07,09-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө +3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 05-07-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 02-нд оройдоо бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш