logo
Нийслэлд гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ

Нийслэлд гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ

2025/03/24

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 7, гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 49 иргэний аюулгүй байдлыг ханган, 6 тэрбум 869 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Гал түймрийн дуудлага БГД-1, БЗД-20, СБД-6, СХД-18, ХУД-5, БНД-3, БХД-1, НД-3, ЧД-2, Төв-1 бүртгэгдсэн байна. Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, зуслангийн бүсэд айл өрхүүд цогтой үнс, нурмаа тагтай төмөр саванд хийж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, шар өвсийг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш