logo
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан байна

2025/05/06

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны Тавдугаар сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.

Эдгээр батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 нас байгаа ба ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурханы 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байгаа тул өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), Боловсролын ерөнхий газар(БЕГ)-тай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулжээ.

Эрсдэлийн үнэлгээнд ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан ахлах шинжээч, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал, зөвлөх, дархлаажуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд, НЭМГ болон БЕГ-ын суралцагчийн хөгжлийн асуудал болон Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон байна. Явцын эрсдэлийн үнэлгээнээс цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагуудад хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж хэрэгжүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш