#Даян дэлхийд учраад байгаа байгаль цаг уурын өөрчлөлт Монголыг минь тойрсонгүй ээ. Өнөөдөр Монгол орны 79 хувь нь цөлжиж, 254 гол, мөрөн ширгээд байна. Өвөг дээдсийн үлдээсэн ариун дагшин газар нутгаа, эх дэлхийгээ бид ирээдүй, хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх үүрэгтэй. Өнөөдөр л эхлэхгүй бол оройтсон байх болно.
