logo
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа

2 цаг 46 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш