logo
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ

"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ

2025/11/14
Энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодруулбал, Хохирогч иргэн фэйсбүүк зарын группээс "Шүдлэн үхрийн мах зарна" гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулжээ.

Залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлдэг.

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш