logo
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт

Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт

2025/12/15

Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэл бий болгож дахин тоглох сэдлийг төрүүлэн залилж байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.

Судалгаагаар мөрийтэй тоглоомын донтолт нь архи, мансууруулах бодисын хамааралтай адил сэтгэл зүйн донтолт үүсгэдэг нь тогтоогдсон. Донтох үедээ хүн өөрийн зан үйлд хяналт тавих чадвараа алдаж, бодит эрсдэлийг үл тоомсорлох хандлагатай болдог бөгөөд энэ нь эцэс сүүлдээ хууль бус үйлдэл хийх цаашлаад хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал хүргэж байна.

Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш