logo
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

2026/01/23

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.

Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.

Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш