logo
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя

А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя

2026/01/26

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгууллагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газарт төлөвлөгөөний хурлаа хийлээ.

Улаанбаатар хотод залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн гаралт 75.2 хувийг эзэлж байна.

Цаашид гэмт хэрэг, зөрчлийн гаралт, дуудлага мэдээллийг 15 хүртэлх хувиар бууруулах зорилт тавилаа гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр хэлж байна.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн эрүүл, аюулгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа хэргийг бууруулахын төлөө 9 дүүрэг, нийслэлийн 93 эмэгтэй төлөөлөгч нэгдэж ажиллахыг уриалж байна. Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдэхгүй, дахин давтагддаггүй байх ёстой. Тиймээс соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй хийх, 9 дүүрэг, 204 хорооны “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Багийн гишүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаас гадна, эрх зүйн мэдлэг, мэдээллийг нь сайжруулахад Зөвлөлийн гишүүн байгууллагууд анхааръя. “Хөршийн холбоог” сайжруулъя” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш