logo
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна

Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна

2026/01/27

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд улсын хэмжээнд 10 төрлийн 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна.

Үүнээс аюултай үзэгдэл 61 удаа, гамшигт үзэгдэл 12 удаа бүртгэгдсэн бөгөөд улс нийгэмд 4.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байхыг уриалж байна.

Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш