logo
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2026/03/16

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 8 иргэний аюулгүй байдлыг ханган, 4,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гал түймрийн шалтгааны 55 хувийг ил гал, 27 хувийг цахилгаан ашиглалт, угсралтаас үүдэлтэй дуудлага эзлэж байна.

Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх
  • Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш