logo
Орон нутгийн сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ

Орон нутгийн сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ

2026/03/18

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Конрад-Аденауэр сан” Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран “Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад 19 аймгийн телевиз, радио, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас нийт 36 сэтгүүлч хамрагдаж, COP17 Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол, олон улсад танилцуулах санал санаачилгын талаар мэдээлэл өглөө. Мөн COP17-г эх орондоо зохион байгуулах явцад сэтгүүлчид анхаарвал зохих асуудлууд, тухайн улс орны иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байхын давуу тал, боломж, ЦЭНХЭР болон НОГООН бүсийн ялгаа, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол ямар хэмжээнд хүрсэн, улс орнуудад үзүүлж буй нөлөөлөл, энэ чиглэлд НҮБ-аас баримталж буй гол бодлого, чиг хандлагын талаар танилцуулж, салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Сэтгүүлчид зургаан багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах байдлаар сургалт үргэлжилнэ гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш