logo
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ

2026/03/27

Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр /2026.03.27/ орон даяар эхэллээ.

Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцох бөгөөд санал асуулга дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Үүнээс 740 иргэн нийслэлээс, 830 иргэн орон нутгаас оролцохоор төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зөв зохистой зарцуулах арга замыг иргэдтэй зөвлөлдөх замаар тодорхойлохоор шийдвэрлэсэн юм.

Санал асуулгын хоёрдугаар шатыг ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Санал асуулгын түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хороо олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж баталжээ.

Ийнхүү “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгаар Үндэсний баялгийн сангийн удирдлага, хуваарилалт, ашиглалтын асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилготой юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш