Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болохыг заасан байдаг.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоол батлагдаж, зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
-Явган хүний зам дээр машинаа тавьсан
-Автобусны зогсоол хааж зогссон
-Түр болон удаан зогсох хориотой газар зогссон хариуцлагагүй жолооч нарыг 102 аппликэйшнээр дамжуулан мэдээлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна.
