logo
Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026/04/02

Өчигдөр 16:06 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” хэмээх газар гал түймэр гарсан дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, 7 автомашин, 3 мотоциклтойгоор ажиллан 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.

Ногоон бүсэд зорчихдоо:

-Ил гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурмыг бүрэн унтраах,

-Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байх,

-Автомашины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш