logo
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй

Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй

2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 06:00-19:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана.
 
Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана.
 
Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
 
Иргэдэд суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан бөгөөд түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш