Жолооч зорчих хэсгийн хоёр эгнээтэй замын нэг эгнээг хааж, тээврийн хэрэгслээ байршуулан зогсоосноор
-Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулна
-Зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгоно
-Уулзварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, замын ачаалал, түгжрэлийг нэмэгдүүлнэ
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчсөнд тооцогдоно
“Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хяналтын камер болон автоматжуулсан системээр дээрх зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, соёлтой хариуцлагатай хөдөлгөөнд оролцъё гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
