logo
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2026/08/25

2026 оны наймдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11  метр.

Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9  метр. 22-24  хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9  метр. 22-24  хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8  метр. 20-22  хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 26-наас
2026 оны наймдугаар сарын 30-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16  хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9  хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш