logo
Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрхээ авлаа

Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрхээ авлаа

2012/05/07
Чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн  Финляндын Вантаа хотноо болж байна. Зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрх олгох тус тэмцээнд манай таван тамирчин барилдсанаас 55 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин Б.Наранбаатар, 84 кг-д өрсөлдсөн О.Үйтүмэн нар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонгийн олимпод оролцох эрхээ өвөртөллөө. ИйнхүүМонголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүд дөрвөн жинд /48, 55, 63, 72 кг/ бүтэн багаараа оролцохоор эрхээ аваад байгаа бол эрэгтэйчүүдийн долоон жингээс 55, 74, 84,120 кг-д олимпийн эрхтэй боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш