logo
Дуулиант хуримллагчид хихүүдтэй болжээ

Дуулиант хуримллагчид хихүүдтэй болжээ

2011/05/03
Хааны гэр бүлийн хуримын өмнөх өдөр Англид Ханхүү Уилъям болон Кейттэй төстэй хосыг 10 орны дуурайгчдаас шалгаруулахад Уилъямтай төстэй хүнээр Австрали залуу, Кэйтийн ихрээр Итали бүсгүй тодорчээ. Тэмцээнд шалгарсан хос Их Британийн агаарын тээврийн “Ийзи Жэт” копмпаниар нэг жил үнэгүй нисэх юм байна. Өрсөлдөгчид Уилъям, Кэйттэй гадаад төрхөөрөө адилхан байхаас гадна зан авир, үйлдэл хөдөлгөөн гээд бүх талаараа адилхан байх ёстой байж. Лондонд ажилладаг Австралиас ирсэн, инженер мэргэжилтэй Саймон Ваткинсон Ханхүү Уилъямтай хамгийн адилхан байх бөгөөд түүнийг хүүхэд байхаас нь л Ханхүү Уилъямтай адилхан гэж хүмүүс хэлдэг, бүр хэвлэл мэдээллийнхний хараанд өртдөг байжээ. Харин сүйт бүсгүй Кэйттэй хамгийн адилхан бүсгүйгээр тодорсон Орсола Росси гэгч Итали бүсгүй найзуудынхаа санал болгосноор тэмцээнд оролцохоор шийдсэн гэнэ. Хосууд энэ тэмцээнд түрүүлснээр Хааны гэр бүлийн нэрийг худалдан, хангалттай мөнгө олж амьдрах боломжтой ч одоогоор энэ талаар шийдвэр гаргаагүй байгаа гэнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш