logo
Эмэгтэй хүн дурлахдаа амархан мартах нь ч бас амархан

Эмэгтэй хүн дурлахдаа амархан мартах нь ч бас амархан

2012/05/25
-Эрчүүдийг бодвол илүү цайлган. Хэрэлдэж муудлаа гэхэд өш санах, удаан хугацаанд юм санах, гомдох нь үгүй.

-Эмэгтэй хүн хэдий нээлттэй мэт боловч заримдаа эрчүүдийн хувьд нууцлаг хэвээр үлддэг.

-Эрчүүдээс илүү урт насалдаг. Эрүүл мэнддээ анхаарал тавихдаа сайн, бас арчаатай.

-Амархан баярлаж гомддог тул стресст удаан ордоггүй. Эмэгтэй хүн зовлон тоочиж, уйлж байж сэтгэлээ онгойлгодог.

-Ямар ч дуугүй эмэгтэй жаахан үглээ талдаа, хайртай хүнийхээ эрх чөлөөг хязгаарлах гэж үздэг.

-Бусдад атаархана гэдэг бол гэм биш зан.

-Хайртай хүндээ бүхнийг, тэр бүү хэл өөрсдийгөө ч золиосолж чадах улс.

-Архинд амархан орж мэдэх улс. Энэ тэдний бие организмтой холбоотой. Хамааралтай болох нь хурдан гэсэн үг.

-Тэд гаднаа хэдий сул дорой нэгэн мэт харагдавч сэтгэлийн агуу их тэвчээртэй хүмүүс байдаг. Бэрхшээлийг даван туулахдаа эрчүүдээс илүү сайн.

/Хань/ 

Сэтгэгдэлүүд

Дээш