logo
970 орчим гадны иргэдийг Монголоос албадан гаргасан байна

970 орчим гадны иргэдийг Монголоос албадан гаргасан байна

2012/05/25
Гадаадын иргэн харьяатын албаныхан тэгж байгаад л хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн харьяатуудыг шалгах, албадан монголоос гаргах ажиллагааг хийсээр ирсэн.
Он гарснаас хойш дээрх үзлэг шалгалтыг тус газраас нийтдээ 50 гаруй удаа явуулсан бөгөөд үзлэг шалгалтад 200 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдсан байна. Мөн шалгалтад 1670 –аад гадны иргэн хамрагджээ.
Эдгээр иргэдээс нэлээд зөрчилтэй иргэд байсны дээр 190 гаруй иргэнийг Монголоос албадан гаргасан байна. Мөн Гадаадын иргэн харьяатын албаныхан манай улсын хилийн зурвас орчмоос саатуулан 23 орны 970 иргэнийг хил дээрээс буцаасан ажээ 

Сэтгэгдэлүүд

Дээш