logo
Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэв

Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэв

2012/07/03
Яармаг, Нисэхийн орчим эмх замбараагүй байдал үүсээд байна. Учир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа гэх ташаа мэдээлэл олон нийтэд тарсаны улмаас ийнхүү иргэдийн дунд дураараа газар авах явдал ихэсч байгаа аж. Тиймээс Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье" гэсэн байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш