logo
Ч.Сайханбилэг: 39-өөс илүү гишүүн байгаа тул МАН-аас асуух шаардлагагүй

Ч.Сайханбилэг: 39-өөс илүү гишүүн байгаа тул МАН-аас асуух шаардлагагүй

2012/07/21
Өнөөдөр чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох байсан ч МАН-ын гишүүд танхимд орж ирээгүй байгаа. Тэд УИХ-ын даргыг сонгохдоо МАН-тай зөвшилцөөгүй тул чуулганд суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Аль ч нам, эвсэл УИХ-д олонх болж чадаагүй бол УИХ-ын даргыг сонгохдоо парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй зөвшилцөх ёстой гэж үзэж байгаа юмМАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Өчигдөр бичиг ирсэн ч түүнийг зөвшилцөл гэж ойлгохгүй. Тиймээс МАН нам дээрээ энэ асуудлыг ярилцах ёстой”  гэлээ. Харин АН-ын гишүүд тэднийг орж ирэхгүй байсан ч хэлэлцэж, санал хураахыг шаардаж байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг "Гишүүд 39-өөс илүү бүрдсэн байгаа тул МАН-аас асуух шаардлага байхгүй. Орж ирэхгүй бол үргэлжүүлэх эрхтэй. МАН-ын гишүүдээ дуудахыг хүсч байна" гэв. Харин Д.Дэмбэрэл дарга "Бүгдээрээ сууж байгаад сонгох хэрэгтэй. Хагас нь байхгүй байхад даргаа баталчихвал цаашид ямар юм болох вэ?" гэв. АН-ын дарга Н.Алтанхуяг "Хурлыг  Д.Дэмбэрэл гишүүн хамгийн ахмад гишүүн гэдэг утгаар даргалж байгаа. Тиймээс эхлээд МАН-ынхан хэзээ ирж, хэзээ ажлаа эхлүүлэх вэ гэдгийг тодруулмаар байна. МАН-ынхан байхгүй байсан ч  хурлаа эхлүүлэх эрх нь бүрдсэн" гэв. Энэ мэтээр гишүүд маргалдаж, төлөвлсөн асуудлаа хэлэлцэж эхлээгүй байна.

Сэтгэгдэлүүд

Дээш