logo
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзнаа гялалзах ганц Алтан гадас - Азийн топ модель Д.Болормааг онцолжээ

TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзнаа гялалзах ганц Алтан гадас - Азийн топ модель Д.Болормааг онцолжээ

2011/07/02
Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой гээд Үндэсний их баяр наадмын тэгш тоот түүхэн ойн өдрүүд тохиож буй энэ торгон мөчид TV ZONE сэтгүүлийн 164 дэх дугаар уншигч түмнийхээ гарт хүрч байна. Шинэ дугаарт... 
Хийж бүтээснээрээ ард олондоо хүндлэгдэн, хайрлагддаг эрхмүүдээр нүүр хуудсаа чимдэг бид энэ удаад загварын ертөнцийн тайзнаа гялалзах ганц Алтан гадас - Азийн топ модель Д.Болормааг урьсан юм. Түүний эх орноо гэх сэтгэлийн илрэл төрийн далбааны хүндэтгэл болсон утга агуулга бүхий гэрэл зураг, чин сэтгэлийн дотно яриа таныг угтах болно.
Оддын хор шаргүйхэн шар мэдээ энэ удаад
1992 оноос өнөөг хүртэлх Төрийн тэргүүнээр сонгогдож байсан эрхмүүдийн нас хэрхэн залуужиж байгааг
Их аварга, Олимпийн аварга зодоглох энэ наадмын өнгө ямар байх бол гэдгийг?
 “Universe–Best Songs” наадмаар овоглуулдаг дуучин Д.Ану, Э.Мишээл нар Солонгосын KBS телевизтэй ямар учгаар холбогдсоныг  Мөн дэлхийн хаана ч очсон авьяас билэг, эрдэм чадлаараа гайхагдаж, сайныг дагуулж байдаг монгол залуусын ээлжит нэгэн бахархал болсон нугараач охин өөрийн гэсэн барималтай зэрэг мэдээ мэдээлэл багтлаа. Түүнчлэн шуум.мн цахим хуудсынхан энэ удаад дуучин С.Сэрчмаагийн олон талт өнцгийг онилжээ.

Үндэсний их баяр наадмаар үзэгч олондоо барих ээлжит нэгэн бэлэг UBS телевизээр танд хүрэх нь ээ. “Хээрийн салхитай монгол аялгуу” тал нутагтаа хэрхэн эгшиглэж, хэрхэн уянгалахыг та бүхэн сонирхон уншаарай.
Хурдан хүлгийн давхианд хийморио сэргээдэг монгол түмний сонсох дуртай, дуулах дуртай “Хос шарга” дуу өөрийн гэсэн үүх түүхээс үүдэлтэй гэдгийг уншигч та мэдэх үү? Энэхүү түүхэн явдлаас сэдэвлэсэн хос шаргын туулийг таны сэтгэлийн утсыг хөндөх болно.
Энэ хорвоод эр хүн болж төрсөн бол эцэг болох шиг сайхан зүйл байдаггүйг мэдэрсэн хөгжмийн зохиолч Б.Чинбаттай үрийнхээ зулайг үнэрлэсэн баярт мөчөөс нь TV ZONE хуваалцлаа. Түүний чин сэтгэлийн ярилцлаганд таныг урьж байна.
Бяцхан үрдээ аяга хоол идүүлэх гэж алиалагч болж жүжиглэдэг эцэг, эхчүүддээ өгөх зөвлөгөө, сайн гэр бүлийн 10 зарчимд юу юуг багтдагийг, карьер менежмент гэж юу болох, наадмын өдрүүдэд хорхог, боодог хийх амтат жор, Хамуут заан хэмээх эр бяр нь амтагдсан хүчит бөхийн тухай гээд эрүүл мэнд, кино ертөнц, дуу хөгжим, хүүхэд, авто спорт зэрэг уламжлалт булангууд цоо шинэ, сонирхол татам мэдээ мэдээллээр баяжигдан танд хүрч байна.
Түүнчлэн та шинэ долоо хоногт монголын болон оросын онцлох сувгууд танд зориулж ямар ямар хөтөлбөр бэлтгэснийг цаг агаарын урьдчилсан мэдээ, өрнө дорнын зурхайн зурлага, энэ өдөр, онч үгийн хамт тольдон хараарай.
Гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан TV ZONE.
Таны сонголт мэргэн байдагт талархъя.

Сэтгэгдэлүүд

Дээш