logo
Жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэжээ

Жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэжээ

2011/07/04
Өнгөрсөн мягмар гаригаас лхагва гаригт шилжих шөнө Египетийн Каир хотын Тахрир талбайд эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаалд гурван мян­ган хүн оролцсон бөгөөд тэд­нийг тараах үүднээс цагдаа нар нулимс асгаруулах хий ашиг­ласан талаар "Аль-Жазира" агентлаг өчигдөр мэдээлэв. Жагсагчид Египетийн Дотоод явдлын яамны байр руу чулуу шидэн, шатамхай шингэнтэй шил чулууджээ. Гэрчүүдийн мэдээлснээр Египетийн төв талбай нь чулуу болон шилний үүрмэгээр дүүрсэн байсан гэнэ. Жагсаалд оролцогчид хоёр­дугаар сарын хувьсгалын үеэр хэдэн зуун хүний амь үрэгдсэн талаар аюулгүй байдлын ал­банаас явуулж буй ажиллагаа нь хангалтгүй хэмээн шүүмжил­сэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш