logo
Лондоны Олимпийн хаалт нээлтээсээ илүү байсан уу?

Лондоны Олимпийн хаалт нээлтээсээ илүү байсан уу?

2012/08/14
Английн нийслэлд зохион байгуулагдсан зуны XXX Олимпийн наадмын хаалтын ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ням гаригт Лондон хотын шөнийн тэнгэрийг салют гэрэлтүүлсэн байна. Олимпийн цэнгэлдэхэд болсон урлагийн тоглолтын дараа Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге гучдугаар наадмыг маш амжилттай зохион байгуулсныг онцлон хэлжээ. Техникийн дэвшлийг харуулсан гэрлийн шоу, алдартай оддын тоглолт болон бусад гайхалтай үзүүлбэрүүдээр Олимпийн наадмыг өндөрлүүлсэн юм.
Хаалтын ажиллагаанд 4100 орчим уран бүтээлчид болон 4000 орчим сайн дурынхан оролцжээ. Алдарт Queen хамтлагийн гитарчин Брайн Мэй, "Duran Duran" хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор, дуучин Жесси Жей, Тайо Круз, Spice Girls хамтлаг, Жорж Майкл, Рэй Дэвисболон супер модель Кейт Мосс нар хаалтын ёслолын өнгийг тодорхойллоо.Мөн гурван цаг есөн минут үргэлжилсэн хаалтын ёслолынүеэр 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулагч орноор тодроод байгаа Бразил улсын далбааг мандуулж, төрийн дууллыг нь эгшиглүүлэн,тус улсын үндэсний онцлог, соёл урлагийг харуулсан үзүүлбэр үзүүлсэн байна.
Калифорниос ирсэн Тимоти Доннели хэлэхдээ "Хаалтын ёслол нь нээлтийн ёслолоос илүү болж байгааг амьдралдаа анх удаа харлаа. Миний сэтгэл хамгийн ихээр хөдөллөө" гэжээ.
Олимпийн цэнгэлдэхэд 80 мянга гаруй үзэгч цугларсан бөгөөд зохион байгуулагчдын тооцоолсноор дэлхий даяар 300 сая гаруй хүн хаалтын ёслолыг үзжээ. Хаалтын арга хэмжээ Лондончуудын бодож байснаас ч амжилттай болсон юм. Аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гараагүй бөгөөд замын түгжрэл ч үүсээгүй байна.
Зохион байгуулагч Их Британи нь олимпод гаргасан амжилтаараа Америк, Хятадын дараа гуравдугаарт орсон юм. Өнөө өглөө Лондон хотын нийтийн тээврийн үйлчилгээ маш эрт эхэлсэн байна.
Э.АМАР 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэлүүд

Дээш