logo
29 сургуулийн найм нь л шаардлага хангажээ

29 сургуулийн найм нь л шаардлага хангажээ

2011/07/07
Мэргэжлийн хяналтын газраас 29 их, дээд сургуульд шалгалт хийхэд наймаас бусад нь шаардлага хангахгүй гэсэн үнэлгээ авчээ. “Газарчин” дээд сургууль уул уурхайн инженер мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх зөвшөөрөлгүй атлаа ийм мэргэжилтэн бэлтгэнэ хэмээн гурван жил элсэлт авсан байж. Тиймээс элссэн оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэн сургах шаардлагатай болсон байна. Бүр ямар ч бүртгэлгүй атлаа хоёр жил оюутан элсүүлж, сургалт явуулж байсан сургууль ч шалгалтаар илэрсэн байна. Хамгийн хэцүү нь ийм тохиолдолд хариуцлага хэрхэн тооцох нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнийг далимдуулагчид элсэлт авч оюутнуудыг хохироож байгааг мэргэжлийн хяналтын байцаагч сэрэмжлүүлж байна.
Ш.Сонор
www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш