logo
Дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг дэмжлээ

Дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг дэмжлээ

2012/10/04
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны Б танхимд хуралдаж,   "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Гадаад харилцааны сайд Л.Болд  Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа тул УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун  уг төслийн танилцуулгыг байнгын хорооны гишүүдэд хийлээ. Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 оронтой дипломат харилцаа тогтоогүй байгаагаас 16 орон манай улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжсэн байна. Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжснээр ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм. Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж илтгэхээр боллоо.

Сэтгэгдэлүүд

Дээш