logo
Э.Бат-Үүл албаны машинаа дуудлагаар худалдана

Э.Бат-Үүл албаны машинаа дуудлагаар худалдана

2012/10/19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ өндөр үнэтэй, зарлага өндөртэй, тансаг зэрэглэлийн "Lexus-570" машин унахгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Энэхүү жийп машиныг нийслэлийн өмнөх Засаг дарга албан хэрэгцээндээ унаж байсан юм. Хотын дарга нэгэнт тансаг хэрэглээнээс татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг шударга, ил тод зарцуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа учраас "Lexus-570" маркийн жийп машиныг Нийслэлийн өмчийн харилцааны газраас дуудлагаар худалдахаар болжээ.

Машиныг 144 сая төгрөгөөс эхлэн дуудах бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж. 

Сэтгэгдэлүүд

Дээш