logo
20 гартлаа сексийг тэвчих нь аз жаргалтай романтик ирээдүйг бэлэглэнэ

20 гартлаа сексийг тэвчих нь аз жаргалтай романтик ирээдүйг бэлэглэнэ

2012/10/19
20 гартлаа сексийг тэвчих нь ирээдүйд аз жаргалтай харилцаа, сайн боловсрол, цалин сайтай ажил зэрэг сайн сайхан зүйлсийн эзэн болоход тусалж болохыг шинэ судалгааны дүн харуулж байна. Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг бодвол 20 нас хүрсэн хойноо сексийн харилцаанд орсон хүмүүс сэтгэлд нийцсэн хостойгоо учирч, аз жаргалтай амьдрах магадлал илүү өндөр байдгийг судлаачид тогтоожээ.
Техасын Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан энэ судалгаа 20 хүртлээ бэлгийн харьцаанаас татгалзсан хүмүүсийн хувьд дээд боловсрол эзэмшиж, цалин сайтай ажилд орох боломж илүү өндөр байдгийг нотолж байна. Тэдгээр хүмүүс түүнчлэн сексийн цөөн хамтрагчтай байх магадлалтай ажээ.
"Psychological Science" сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгааг эрдэмтэн Пайже Харден ахлан явуулсан байна. Түүний багийнхан 16-21 насны 1659 нэг хүйсийн эгч дүүс, ах дүүсийг судалгаандаа хамруулжээ.

Э.АМАР 

Сэтгэгдэлүүд

Дээш