logo
12-р сарын 10-нд хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

12-р сарын 10-нд хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

2012/12/08
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасанаас хойш  жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж иржээ.  Олон улсын хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө шаардлагатай иргэд энэ өдөр Сүхбаатарын талбайд  “Гэр хорооллын дахин төлөвлөт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнгийн хүрээнд баригдсан загвар байшинд  хүрэлцэн ирж, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах боложмтой юм. Хуульчид 10:00 цагаас 17:00 цаг хүртэл иргэдэд хууль зүйн  зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш