logo
Гэр бол ажлын байр биш

Гэр бол ажлын байр биш

2012/12/08
“Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлгийг НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс,нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогсод “Гэр ажлын байр биш” хэмээн шууд хариулж байна. Тэднийг ингэж хэлэхэд, гэрт үйлдвэрлэл явуулахад хүүхдийн хүмүүжил, сурлагад харшилдаг. Үйлдвэрлэлийн явцад гарч байгаа үнэр хүүхдийн хувцсанд шингэдэг. Тэр нь сургууль дээр нь очиход гадуурхагдах нэг нөхцөл болдог талаар хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байна. Гэрээрээ үйлдвэрлэл явуулаад олон жил болсон иргэд байдаг аж. Тэдэнд одоо ажлын байр бусдаас чухал болжээ. Ажлын байр нь анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг тул гэрээрээ үйлдвэрлэл явуулдаг иргэдэд ийм боломж олдох нь хомс байдаг талаар хэлцүүлэгт оролцогсод илүүтэй хөндлөө. Гэрээрээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэд ажлын байртай болж чадвал өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэх гэнэ. Яг ийм эгзэгтэй мөчид нийслэлийн Засаг дарга, Тамгын газраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархах иргэд олон байлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш